“Green bike” төсөл
Төслийн зорилго: Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд үйл ажиллагаа явуулдаг унадаг дугуйн хамгийн том үйлчилгээний байгууллагыг бий болгох. Нийслэлийн иргэд болон жуулчдад чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд нь туслах.
Гэрэлт гудамж төсөл
Төслийн зорилго: Улаанбаатар хотын хүүхдийн 100-д байрлах үйлчилгээний шөнийн гудамж төслийг хэрэгжүүлж хотын ард иргэдэд болон жуулчдад амралтын өдрөө боловсон байдлаар бүтээлч уран бүтээл болон үйлчилгээ авах боломжийг бий болгох.
Нийлэг мяндсан уутны үйлдвэрлэлийн төсөл
Төслийн зорилго: Зах зээлд манлайлагч байж, дэлхийн жишигт хүрсэн бүтээгдэхүүнээр хэрэглэгчдээ хангаж, хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн бүх төрлийн даавуун уутны цогц үйлдвэрлэл үйлчилгээг үзүүлэх, зах зээлийн уян хатан, хямд үнийг баримтлах, мэргэжлийн боловсон хүчнээр өндөр түвшинд үйлчлэхэд бидний зорилго оршино.
Эмнэлгийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, урвалж оношлуур нийлүүлэх төсөл
Төслийн зорилго: Төсөл хэрэгжсэнээр эмнэлгийн тоног төхөөрөмжийг чанарын шаардлага хангасан өрсөлдөөнд зах зээл нэмэгдэж, эрүүл мэндийн салбарын бодлого чиг хандлага, технологи, стандартын дагуу бүтээгдэхүүн нийлүүлж, эмнэлгийн байгууллагын үйлчилгээ нэр хүнд өснө.